Шарсан тахианы гуя

Орц: Хийх дараалал:

(2 порц)

Tyson тахианы гуя 2 ш
нунтаг сармис
хатаасан розмарин
хатаасан ногоон ургамлуудын холимог/базилик, тмин г.м/
нунтаг улаан перец, хэрчсэн сонгино
давс, перец, оливын тос

1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Тахианы гуяыг хүйтэн усаар угаагаад сэврээнэ.

2. Тахианы гуяыг 4 хэсэг байхаар дутуу зүсэлтүүд хийж өгнө.

3. Хатаасан ногоон ургамлын хольц болон бусад амтлагчуудаа нийлүүлж хутгана. Хэрвээ та халуун амтанд дуртай бол өөрийн сонголтоор нэмж өгч болно.

4. Тахианы маханд амтлагч хольцыг жигд үрж түрхэж өгөөд шарах шүүгээний тэвшинд тавина. Тахиан дээгүүр оливын тос шүршиж 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 35-40 минут шарж бэлэн болгоно.

5. Тахианы махны шүүс бүрэн гарч дууссанаар болсон эсэхийг мэдэхээс гадна гуяыг ингэж хувааж жигнэснээр болц нь түргэн, амттай үзэмж сайтай болдог.

Та өөрийн дуртай жигнэсэн ногоогоор хачирлаарай.

You are here: Home NEWS Food Recipes