1. Шарах шүүгээг урьдчилан 200 хэм хүртэл халаана.
2. Тахианы далавчийг үенээс салгана. Тос цацсан хайруулын тавган дээр өрж тавиад сэрээгээр цоолж өгнө.
3. Алимны цуу, сармистай давс, нунтаг сонгино, цагаан гаа, улаан перецийг холиод тахианы далавч дээгүүр түрхэнэ. Халаасан шарах шүүгээний тэвшинд тахианы далавчийг өрөөд 200 хэмд 15-20 минут шарах ба болох явцад эргүүлж байх хэрэгтэй.
4. Хэрчсэн лаазтай ханборгоцойг шүүстэй нь мөн кетчуп, бор элсэн чихэр, шар буурцагны цуу зэргийг холиод нэг саванд хийнэ. Сүмснээс халбаганы талаар авч далавчин дээр дусаагаад тахианы далавчийг үргэлжлүүлэн 10-15 минут жигнэнэ. Далавчийг эргүүлээд дахин сүмсээ дусааж 10-15 минут жигнээд бүрэн болсон эсэхийг шалгаад гаргана. Халуунаар нь ширээнд өгнө.