Тахианы махны шим тэжээл
Махыг өнгөөр нь улаан мах, цагаан мах гэж ангилдаг. Улаан маханд үхэр, хонь, ямааны мах ордог бол цагаан маханд тахиа, загасны мах ордог. МЭӨ 600 жилийн өмнөөс тахианы махыг хоол хүнсэндээ хүмүүс хэрэглэж байжээ. Дэлхий дээр 12 тэр бум тахиа байдаг. Эдгээр нь махны зориулалттай, өндөгний зориулалттай гэсэн хоёр ангилагддаг. Дэлхийн хvн ам жилд 33 тэрбум гаруй кг тахианы мах, 600 тэрбум орчим өндөг зооглодог тухай судалгааг мэргэжлийн байгууллагынхан гаргасан байдаг. Манай улсын хувьд зөвхөн Улаанбаатар хотын иргэд өдөрт 20 мянган өндөг иддэг гэнэ. Тахиа, загасны мах нь холбогч эд багатай байдаг учраас шингэц сайтай, амттай, зөөлөн, илчлэг багатай байдаг. Тахианы мах нь хүний биед хэрэгцээтэй уургийн гол эх үүсвэр болдог. 170 гр тахианы маханд 48 гр уураг агуулагддаг. Тахианы мах нь мөн Кали, Кальци, Цайр, Магни, Төмөр зэрэг эрдэс бодис мөн аминдэм А, В5-р зэргийг бага хэмжээгээр агуулдаг. Тахианы мах нь дангаараа илчлэг багатай байдаг учир таргалуулахгүй эрүүл хүнсний тоонд багтдаг. Харин гадар хальсны ихэнх хэсгийн өөх эзэлдэг бөгөөд жингээ бууруулах, эрүүл хооллох хүсэлтэй хүмүүс хальсгүй хэрэглэж байх нь тохиромжтой. Жишээ нь 170 гр тахианы цээж мах 340 ккал илчлэгтэй байдаг бөгөөд хэрэв гадар хальсыг нь авбал 240 ккал илчлэгтэй болдог. Тахианы махыг хэрэглэх хамгийн сайн арга нь грилд шарах эсвэл жигнэх юм. Лезонд дүрж их тосонд шарах зэрэг нь махыг амттай байлгадаг хэдий ч эрүүл бус өөх тос ихтэй болгодог. |