Цөцгийн тосонд шарсан бөмбөлөгтэй тахианы мөч

Орц: Хийх дараалал:

(4порц)

тахианы мөч
улаан лооль 1-2ш
сармис 2хумс
цөцгийн тос 2х/х
ургамлын тос 4х/х
зуурсан гурил 200гр
тахиа амтлагч 1ц/х
нунтаг хар перец
яншуй, давс

1. Тахианы мөчийг угааж хатаана. Ургамлын тосыг давс, перец, тахиа амтлагчтай хольж сайтар хутгаад, уг хольцоор тахианы мөч бүрийг үрж амтлаад тэвшинд тавьж 180 хэмийн шарах шүүгээнд 35-40минут жигнэнэ.

2. Яншуй, нимбэгийг угааж хатаана. Яншуй, сармисыг жижиглэж, лоолийг шоо хэлбэртэй тус тус хэрчинэ. Нимбэгний хальсыг нимгэн зүсэж хальслаад урт нарийхан хэрчиж яншуйн дээр нэмээд давс цацаж хутгана.

3. Гурилан зуурма­гийг гонзгойлж, жигд­хэн жижиглэж тасдаад бөөрөнхийлнө. Буцалж буй давстай усанд бэлтгэсэн бөмбөлөгийг 8минут чанана. Шүүж гаргаад хүйтэн усанд хурдан сойж аваад цөцгийн тосонд 5 минут шарна.

4. Жигнэсэн тахианы мөчийг шарсан бөмбөлөг болон ногооны хольцын хамт таваглаж, нимбэгний хэрчмүүдээр чимэглэнэ.

You are here: Home NEWS Food Recipes